БНСУ-ын анхны нисгэгч И Су Ён ойрын хугацаанд хуримаа хийх болсноо олон нийтэд мэдэгдлээ. Гэхдээ АНУ-ын иргэн, өмнөд Солонгос үндэстэн залуутай гэр бүлийн амьдралаа эхлүүлэх гэж буйд олон нийт таагүй хандаж байна. Учир нь сансрын нисгэгч бүсгүй нөхрөө дагаад өөрийн иргэншлээ солих бололцоотой болж байгаа юм. Эх орон элэг нэгтнээ анх төлөөлж сансарт ниссэн И Су Ён нь өдгөө 35 настай бөгөөд 35 мянган нэр дэвшигчдээс есөн удаагийн сонгон шалгаруулалтыг даван туулж сансарт нисэх эрхээ олж авч байжээ. Тэрээр өмнөд Солонгосын сансар судлалд онц ач холбогдолтой 18 удаагийн туршилтыг амжилттай хийж эх дэлхийдээ газардсан юм.
И Су Ён Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналаас гадна, Сөүлийн их сургуулийн хүндэт профессор цолтой анхны эмэгтэй гэдгээрээ түүхэнд тэмдэглэгдэх гавьяатай хүн. И Су Ён нь 2008 онд сансарт нисч, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг сансрын орчинд хийсэн юм.
| Өмнөд Солонгосын сансрын нисгэгч Америкийн иргэнтэй хуримлана | ||
| Үзсэн: 1060 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.