Өнгөрсөн Бямба гарагт АНУ-ын Арканзас мужийн нэгэн жижиг хотын оршин суугч 107 настай Монрой Исадор гэгч этгээд бусдын амь нас эрүүл мэндэд заналхийлж, танхайрсан хэрэг гаргаснаар цагдаа нар түүний гэрт очсон байна. Тэд гэрт байсан 2 хүнийг гаргаж, сэжигтний нуугдаж буй унтлагын өрөөнд нь ойртох үеэр Монрой Исадор хаалга нэвт буудаж эсэргүүцжээ.
Цагдаа нар сэжигтэнд анхааруулга өгч, ярилцахыг оролдсон боловч тусыг эс олсон тул нулимс асгаруулах хий хэрэглэн хаалгыг эвдэж ороход цагдаа нарын өөдөөс буудсан тул түүнийг буудаж устгажээ. Сэжигтэн гэртээ байсан хүмүүсийг чухам хэрхэн дарамталж, тэдний амь насанд ямар замаар аюул занал учруулсан талаар тодорхой мэдээлээгүй байна.
| 107 настай гэмт этгээдийг буудаж устгажээ | ||
| Үзсэн: 897 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.