Шууд Chart

Дэлхийн шашин шүтлэггүй хүмүүсийн тоо 1 тэрбумаас давжээ

2013-09-25 11:06:14

Дэлхийд шашны нэгдэлд хамрагдаагүй хүмүүс тоогоороо христийн ба лалын шашинтнуудын дараа орж байгаа ажээ. Христийн шашин дэлхийд бусдаас илүү өргөн дэлгэрсэн гэж шинжээчид үзэж байна. Шүтэгчдий нь тоо 2,2 тэрбүмд хүрчээ. Энэ нь дэлхийн нийт хүн амын 31,5 хувь гэсэн үг. Барагцаалбал тэн хагас нь Ромын католик сүм хийдэд хамрагдаж байна. Лалын шашин хоёрт орж байна. 2010 оны байдлаар дэлхийн 1,6 тэрбум оршин суугч лалын шашин шүтлэгтэй байв. Тэд дэлхийн нийт хүн амын 23 хувь эзлэж байна. Дийлэнх олонхи нь суннизмын номнолыг даган мөрдөж байгаа хийгээд шийтүүд 10-13 хувь эзлэв. Дэлхийн 1,1 тэрбум оршин суугч шашин шүтлэггүй байна. Тэдний 700 сая нь Хятад улсад, 72 сая нь Японд, 51 сая нь АНУ-д оршин сууж байна. Дэлхийн барагцаалбал 405 сая хүн орон нутгийн явцуу шүтлэгтэй гэсэн мэдээ байна.


Дэлхийн шашин шүтлэггүй хүмүүсийн тоо 1 тэрбумаас давжээ  
Үзсэн: 1158 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй