Шууд Chart

Дайны бүс дэхь “секс” үйлчилгээ

2013-09-25 09:01:00

Хойд Африк, Ойрхи Дорнодын орнуудын охид, бүсгүйчүүд үй олноороо бүс нутгийн дайн болж байгаа газар луу явж буйд олон улсын байгууллагууд шүүмжлэлтэй хандаж байна. Учир нь тэд босогчдын үүргийг гүйцэтгэж байгаа дайчдын “секс хэрэгцээг” хангахаар ийнхүү олноороо хил давж байгаа аж.

Тэд энэхүү үйлдлээ харин ч буруу гэж үзэхгүй байгаагаар барахгүй эрэлхэг дайчдад үйлчилж байгаагаа нэр төрийг хэрэг хэмээн үздэг гэнэ. Нэг эмэгтэй дунджаар 20-30 исламист босогчдын дур хүслийг хангадаг байна. Энэхүү байдлыг өөгшүүлсэн олон тооны хээрийн эмсийн хүрээлэн босогчдын хуаран түшиглэн ажилладаг ажээ.
 
Сүүлийн үеийн мэдээллээр 2013 онд л гэхэд 6000 тунис эмэгтэйчүүд Сирийн хилийг давсан тухай албан мэдээллийг Тунисийн Дотоод хэргийн сайд нь өгчээ.
Иймэрхүү зорилгоор очсон олон эмэгтэйчүүд буцахдаа янз бүрийн өвчин тээж ирдэг төдийгүй, зарим нь жирэмсэн болоод ирдэг байна. Исламын босогчдоос олсон хүүхдээ авахуулах талаар ер санаа зовдоггүй, харин ч дайчин баатарлаг хүний үр хүүхдийг төрүүлнэ хэмээн зүтгэдэг ажээ.

Тиймээс энэхүү байдалд олон улсын байгууллагууд шүүмжлэлтэй хандсаар байна.


Дайны бүс дэхь “секс” үйлчилгээ  
Үзсэн: 1372 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй