Шууд Chart

Консерватив нам сонгуульд ялжээ

2013-09-23 12:02:35

Канцлер Ангела Меркелийн тэргүүлдэг Консерватив нам  Германы парламентын сонгуульд ялсан болохыг албан ёсны дүн харууллаа. Ийнхүү Ангела Меркель гурав дахь удаагаа улиран сонгогдох боллоо.

Түүний тэргүүлдэг нам багтдаг Христийн ардчилсан эсвэл  42 хувийн санал авсан ажээ. Гэвч тэрбээр дийлэнх олонх болохын тулд 26 хувийн санал авсан Социал демократ намтай эвсэл байгуулах шаардлагатай болох юм. 

Тус улсын Ногоон нам 8,4, коммунист Зүүний нам 8,6 хувийн санал авлаа. Харин  Чөлөөт либерал демократ нам 4,8 хувийн,  еврогийн бүсээс гарахыг уриалж байсан шинэ нам 4,7 хувийн санал авснаар парламентад төлөөлтэй болж чадсангүй.


Консерватив нам сонгуульд ялжээ  
Үзсэн: 754 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй