НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн орнуудын Гадаад Харилцааны сайд нар Сирийн асуудлаар уулзалдлаа. Тэд Сири улсад хэрэглэгдсэн химийн зэвсгийн асуудлыг авч хэлэлцсэн ба химийн зэвсгийг хэрхэн хаана ямар хяналт дор устгах талаар ярилцсан байна.
Харин ОХУ-ын Гадаад Харилцааны сайд Сергей Лавров, Америк тэргүүтэй өрнөдийн орнуудын байр суурьт болгоомжтой хандаж буйгаа илэрхийлэв. Тиймээс Аюулгүй Зөвлөлийн байнгын таван гишүүн сайд нартай тэрээр ганцаарчилсан уулзалт хийж байна.
Энэхүү уулзалтын эцэст Сирийн талаарх асуудал тодорхой болох юм.
| Гишүүн орнууд Сирийн асуудлыг хэлэлцэж байна | ||
| Үзсэн: 769 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.