Шууд Chart

Америкийн 41 дэх Ерөнхийлөгч ижил хүйстнүүдийн хуриманд гэрчээр оролцлоо

2013-09-27 10:39:02

АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгч том Жорж Буш гэргий Барбарагийн хамт ижил хүйстнүүдийн хуримны гэрчээр  оролцжээ.

Мэн мужын Кеннебанк хотын харьяат их дэлгүүрийн хамтран эзэмшигч Бонни Климент, Хелен Торгальсен нар өнгөрсөн Бямба гарагт хотын захиргаандаа бүртгүүлснээр хурим эхэлсэн юм.
Хуримын гэрчээр гарын үсэг зурж байгаа том Бушийн гэрэл зураг гэрлэгчдийн хувийн facebook хуудсанд тавигдсныг олон нийт үзсэн бөгөөд үүнийг Бушийн хэвлэлийн төлөөлөгч үнэн болохыг нотолжээ.

Буш тэдгээр хуримлагчдын хувьд анд найзын хувиар уригдаж оролцсон болохоо тайлбарласан юм.


Америкийн 41 дэх Ерөнхийлөгч ижил хүйстнүүдийн хуриманд гэрчээр оролцлоо  
Үзсэн: 1476 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй