Шууд Chart

Өмнөд Солонгост 100 нас давсан 1264 ахмад байна

2013-10-03 10:01:49

Олон улсын ахмадын өдрийн улс орон болгон өөр өөрсдийнхөөрөө тэмдэглэн, ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ. Солонгос улс л гэхэд энэ өдөр 100 нас давсан ахмадынхаа тоог гаргалаа. Өнөөдрийн байдлаар тус улсын 100 нас давсан 1264 ахмадын 1064 нь эмэгтэй,  200 эрэгтэй хүмүүс байгаа аж. Тэдний дундаас 110 нас хүрсэн Ким өвөө, Жанг эмээ нарт  өчигдөр Нийгмийн Хамгааллын яамнаас хүндэтгэлийн жуух бичгийг гардуулан өгчээ. Тэд эрүүл энх, урт наслахын нууцыг архи тамхи хэрэглэхгүй, биеийн тамираар хичээллэж идэвхтэй амьдрахад оршдог гэж хэлжээ.


Өмнөд Солонгост 100 нас давсан 1264 ахмад байна  
Үзсэн: 750 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй