БНСУ-ын Сөүл хотын Ёоиду дүүргийн Хан мөрний эрэгт уламжлалт олон улсын салютын наадмыг өнгөрсөн Бямба гарагт зохион байгуулав. Ойролцоогоор 1 сая гаруй үзэгчдийг цуглуулсан энэ наадам 2 цаг 30 минут үргэлжилжээ. Наадмын үеэр 110 мянган удаа өнгөт салют буудсан байна. Харин хэт их шахцалдаан үүссэнээс 33 иргэн хөнгөн бэртэл авчээ.

| Олон улсын салютын наадам боллоо | ||
| Үзсэн: 690 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз