Шууд Chart

BBC эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар дагнаж дуугарна

2013-10-07 17:17:22

Эмэгтэйчүүдийн дуу хоолойг мэдээ мэдээлэлдээ илүүтэй тусгах үүднээс BBC дэлхийн эмэгтэйчүүдийн аж амьдралыг тод томруунаар харуулсан “100women” бүх буланг талбартаа нээлээ. Тэд энэ сарын турш BBC World News television, BBC World News Radio болон BBC.com сайтдаа энэ чиглэлээр бэлтгэсэн тусгай сурвалжлага, нэвтрүүлэг, хэлэлцүүлгүүдийг өргөнөөр нийтлэх ажээ. “Энэ бол BBC-ийн мэдээллийн бүх суваг эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонсдог, тэдний түүхийг бусдад хүргэж ажилладаг гэдгээ нотлон харуулах төгс шийдвэр. Шинээр нээгдэх булан ерөнхий дүр зургийг нээн харуулахын зэрэгцээ дэлхий дахинд эмэгтэйчүүдийн эрх ямархуу хэмжээнд байгааг үнэлж, дүгнэх боломжийг бидэнд олгоно” гэж булангийн редактор Фиона Крэк мэдэгджээ. BBC-ийн олон хэлний сайтын эрхлэгч Лилиан Лэндор “Манай үзэгч, сонсогч, сайтын хэрэглэгчдийн зүгээс тавьсан санал хүсэлтийн хариуд тус шинэ булан нээгдэж байна. BBC-ийн Дэлхийн албаны нэвтрүүлгүүдээр дамжуулан бие биенийхээ талаар дуулж мэдэж, үзэж өнгөрүүлсэн үүх түүхээ хуваалцах хүсэлтэй байгаагаа эмэгтэйчүүд бидэнд удаа дараа илэрхийлж байсан юм” гэж хэлжээ.


BBC эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар дагнаж дуугарна  
Үзсэн: 756 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй