Грек Улсын Батлан Хамгаалахын сайд асан Акиса Тсохатзопулос гэр бүлээрээ 12-20 жилийн ял сонслоо. Тэрээр гэр бүлээрээ нийтдээ 55 сая еврогийн авилга авсан тогтоогдсон бөгөөд их хэмжээний мөнгө угаасан хэрэгт ийнхүү шийтгэгдэн ял авч байгаа ажээ. Өөрөөр хэлбэл Акиса Тсохатзопулоса 1996-2011 онд сайдаар ажиллаж байхдаа хуягласан танк, техник хэрэгслийн гэрээ хийх зөвшөөрөл өгөхдөө авилга авдаг байсан нь тогтоогджээ. Тиймээс энэхүү үйл хэрэгт нь оролцдог байсан 16 хүнээс түүний эхнэр, охин хоёрт 12 жилийн ялыг тус улсын шүүхээс оноожээ.
| Грекийн сайд асан гэр бүлээрээ ял сонслоо | ||
| Үзсэн: 841 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.