Киргиз улсад өнөөдрийн байдлаар 2500 бүсгүй хосломол соёлт гэр бүлийн гишүүн гэх бүртгэлтэйгээр Солонгос эртэй амьдарч байна. Гэвч тэдний дунд гэр бүлийн хүчирхийлэлд автан сэтгэл санаа, бие мах бодийн хохирол амсаж яваа бүсгүйчүүд олон байгаа учраас Солонгос эрэгтэйчүүдтэй гэр болох явдлыг албан ёсоор хориглох хуулийг Киргиз улс хэлэлцэж байгаа аж. Энэ талаар өнөөдөр Өмнөд Солонгосын улс төрч Янг Синг Жү мэдэгдлээ. Тэрбээр "Ямар нэгэн улс орон өөрийн орны бүсгүйчүүдээ Солонгос эрэгтэйтэй гэр бүл болохыг хориглох хууль баталж байгаа нь Солонгос орны хувьд шившигтэй хэрэг гэж үзэж байна. Тиймээс хосломол соёлт гэр бүлийн эмэгтэйчүүдэд хандсан нийгмийн хамгааллыг илүү ихээр үзүүлж, тэднийг тус улсад дасан зохицож амьдрахад нь туслах хэрэгтэй" гэж хэллээ.
| Солонгос эртэй гэрлэхийг хориглосон хууль гаргана | ||
| Үзсэн: 4666 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.