Шууд Chart

БНХАУ-д шувууны томуугийн халдвараар хүн нас баржээ

2016-08-16 11:31:12

БНХАУ-аас шувууны томуугийн H7N9 вируст халдварын лабораториор батлагдсан таван тохиолдол, нэг нас баралтыг мэдээлжээ. Өвчтөнүүдэд зургаадугаар сарын 24-29-ний хооронд эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн байна. Өвчтөнүүдийн дундаж нас 68 юм. Тэдний 60 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Мөн 40 хувь нь шувуу болон шувууны аж ахуйтай харьцсан өгүүлэмжтэй, 3 нь ямар нэгэн тархвар судлалын холбогдол байхгүй гэж ДЭМБ-аас мэдээллээ.

Дэлхий дахинд 2013 оноос хойш шувууны томуугийн лабораториор батлагдсан тохиолдол 793 мэдээлэгдээд байна. БНХАУ-ын Засгийн газраас тандалтыг эрчимжүүлж, мэдээлэл сурталчилгааг өргөжүүлэн ажиллаж байна.


БНХАУ-д шувууны томуугийн халдвараар хүн нас баржээ   
Үзсэн: 1133 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй