Шууд Chart

Италийн нутагт хүчтэй газар хөдлөлт боллоо

2016-08-24 20:56:45

Италийн нутгийн төв хэсгээр орон нутгийн цагаар шөнийн 03.35 цагийн үед 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, олон тооны орон сууцны барилга нурж, 38 хүн нас барж, 150 хүн ор сураггүй алга болжээ. Газар хөдлөлтийн төв нь Италийн нийслэл Ром хотоос зүүн хойд зүгт 100 км зайтай Аккумоли мужид байжээ.

Орон нутгийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар газар хөдлөлт шөнө дунд болсон бөгөөд гамшгийн уршгаар нурсан барилгуудын нуранга дороос хүмүүсийг эрэн хайх, аврах ажиллагааг сайн дурынхан болон аврах албадын хамтын хүчээр явуулж байгаа мэдээ байна. Газар хөдлөлтийн чичиргээ Ром хотод ч мэдрэгджээ.

Бид газар хөдлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.


Италийн нутагт хүчтэй газар хөдлөлт боллоо  
Үзсэн: 1579 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй