БНХАУ-ын Шаньдун мужийн Жимо хотын Ченгнан бага сургуулийн сурагч, 11 настай Гао Жию амралтаа дуусгаж, хичээлдээ явж байгаа нь энэ. Тэрбээр дөрвөн жилийн өмнө зуны амралтаараа авто машины осолд орж, хоёр хөлөө тайруулжээ. Хэдийгээр тэрхүү аймшигт ослоор хоёр хөлөө алдсан ч сурч, боловсрох зорилгоо хаяагүй хүүдээ аав нь модоор хөл хийж өгсөн байна. Хүү эхэндээ энэхүү модон хөлөндөө дасах гэж багагүй хугацааг өнгөрүүлсэн ч модон хөлөөрөө маш сайн явдаг болж чаджээ.
Жию сурлагаараа ангидаа тавдугаарт жагсдаг бөгөөд энэ жил тэрхүү амжилтаа ахиулах хүсэлтэй байгаагаа сэтгүүлчдэд ярьсан байна.




| “Модон хөл”-тэй хүү сургуульдаа оржээ | ||
| Үзсэн: 1810 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.