Шууд Chart

Торонтогийн олон улсын наадамд Монголын тухай сэдэвтэй хоёр кино өрсөлдөж байна

2016-09-20 17:34:54

Монголчуудын амьдрал ахуйг харуулсан Cinelou Films-ын бүтээл “Burn Your Maps” уран сайхны кино Торонтогийн олон улсын кино наадамд өрсөлдөхөөр 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр нээлтээ хийв. Киноны нээлтэд Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөл болон Монголын талын продюсер З.Анхбаяр оролцов.

burn-your-maps

From left, director Jordan Roberts and actors Jacob Tremblay, Vera Farmiga and Virginia Madsen attend the “Burn Your Maps” press conference at the Toronto International Film Festival at TIFF Bell Lightbox on Thursday, Sept. 15, 2016, in Toronto. (Photo by Arthur Mola/Invision/AP)

Түүнчлэн тус киног 9 дүгээр сарын 23, 10 дугаар сарын 1-ний өдрүүдэд Канадын “Calgary International Film Festival”-д толилуулахаар төлөвлөж байна. Киноны нээлтэд кино зурганд оролцсон Алберта мужид амьдарч буй монголчууд оролцохоос гадна үзэгчдэд зориулж монгол үндэсний хөгжмийн тоглолтоор бэлэг барих юм байна.

Тэгвэл Торонтогийн кино наадмын хүүхдийн киноны төрөлд Монголын бүргэдийн анчин охины тухай өгүүлэх “The Eagle Huntress” хэмээх Отто Беллийн найруулсан баримтат киног мөн толилуулав.

the-eagle-huntress

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж үзнэ үү.

http://www.cinelou.com/burn-your-maps.html

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж үзнэ үү.

http://sonyclassics.com/theeaglehuntress/

Эх сурвалж: Гадаад харилцааны яам


Торонтогийн олон улсын наадамд Монголын тухай сэдэвтэй хоёр кино өрсөлдөж байна  
Үзсэн: 1324 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй