Шууд Chart

Зааны ясан эрэг улсад H5N1 вирусаар 44 мянга гаруй шувуу үхжээ

2016-10-04 14:18:25

Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллага Зааны Ясан Эрэг улсад шувууны томуугийн H5N1 вируст халдвар гарсан талаар мэдээллээ. Тодруулбал тус улсад энэ сарын 3-ны өдрийн байдлаар шувууны томуугийн H5N1 вируст халдварын улмаас 70 мянган шувуу өртөмхий байснаас 44634 шувуу өвчилж үхэж, 25366 шувууг устгасан байна. Тус бүсэд халдваргүйтгэлийн арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байгаа ажээ.

Мөн ДАЭМБ-ын мэдээлснээр Өмнө Африк улсад энэ сарын 3-ны өдрийн мэдээлснээр Африкийн гахайн халуурал өвчний улмаас 795 гахай өртөмхий байснаас 64 гахай өвчилж үхэж, 6 гахайг устгасан байна.

Түүнчлэн Итали улсын Sicilia мужийн аж ахуйд 59 үхэр өртөмхий байснаас, нэг үхэр өвчилж үхсэн бөгөөд тус мужийн 49 үхэрт боомын дархлаажуулалт хийжээ.

Үүнээс гадна Нигери улсад энэ сарын 2-ны өдрийн байдлаар Ласса чичрэг өвчний улмаас 80 тохиолдол лабораториор батлагдаж, 96 нь нас барсан байна.

Эх сурвалж: ЗӨСҮТ


Зааны ясан эрэг улсад H5N1 вирусаар 44 мянга гаруй шувуу үхжээ  
Үзсэн: 808 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй