Шууд Chart

ОХУ-ын Ерөнхийлөгч Турк улсад айлчилна

2016-10-06 16:43:35

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 10-нд Турк улсад айлчлах гэж байна. Тэрбээр энэ айлчлалынхаа хүрээнд Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай уулзаж, дараа  нь эрчим хүчний асуудлаарх Олон улсын бага хуралд оролцож үг хэлэхээр төлөвлөжээ. Өмнө нь тус хоёр улсын төрийн тэргүүн нар наймдугаар сарын 9-ний өдөр Санкт-Петербург хотод уулзаж, яриа хэлэлцээ хийсэн бол дараагийн уулзалт өнгөрсөн есдүгээр сарын 3-нд Хятадын Ханжоу хотод зохиогдсон “Их 20”-ын дээд хэмжээний уулзалтын өмнөхөн болсон юм.

2015 оны 11 дүгээр сард Туркийн цэргийн нисэх онгоц Сирийн агаарт ОХУ-ын бөмбөгдөгч онгоцыг сөнөөснөөс үүдэн Орос, Туркийн харилцаа олон салбарт тасалдаад байсан. Гэвч 2016 оны зургаадугаар сарын сүүлчээр Эрдоган ОХУ-ын Ерөнхийлөгчид Оросын онгоцыг сөнөөсний төлөө уучлал хүссэн илгээлт явуулж, Турк улс хоёр орны хооронд бий болсон нөхцөл байдлыг зохицуулахын төлөө гэдгээ илэрхийлсэн байна. Үүнтэй холбогдуулан Владимир Путин Засгийн газартаа Турк улстай худалдаа болон бусад салбарт хамтын ажиллагааг сэргээх яриа хэлэлцээ эхлүүлэхийг даалгасан байдаг.

 


ОХУ-ын Ерөнхийлөгч Турк улсад айлчилна  
Үзсэн: 877 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
n [139.5.219.xxx] 2016-10-08 18:49
туркуудэд хэзээ ч итгэж болохгүй.

Бидэнтэй нэгдээрэй