Таны зурагт харж байгаа нүдний шилтэй өхөөрдөм бяцхан хүү өдгөө дөрөвхөн сартай. Түүний ээж Каяла хүүдээ Гриффиндорын ороолт худалдан авч өгснөөс хойш бүх зүйл өөрчлөгдөж, бяцхан хүү шидтэн болж “хувирсан” аж.

Түүний бяцхан шидтэн болсон зургууд интернэтэд хормын төдий "алдаршиж", маш их дагагч болоод лайк цуглуулсан байна. Хүүгийн ээж 29 настай, бейсболын тамирчин боловч хүүгээ төрснөөс хойш гэрэл зураг дарах сонирхолтой болж, спортоо орхижээ. Бяцхан шидтэн хүү бол түүний хоёр дахь хүүхэд юм.

Тэрбээр хүүгийнхээ талаар “Хүүгийнхээ зургийг дарах нь надад бейсбол тоглохоос илүү их аз жаргалыг мэдрүүлдэг” хэмээн ярьжээ.



| Харри Поттерийн хамгийн залуу шүтэн бишрэгч | ||
| Үзсэн: 2126 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.