Өчигдөр Петербургт болсон худалдаа, хөрөнгө оруулалтын бага хуралд Оросын ерөнхий сайд Дмитрий Медведев, Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кө Цян болоод 2 талын томоохон бизнесийн байгууллагуудын төлөөлөл оролцсон байна. Хурлын үеэр Оросын хамгийн том газрын тосны компани Роснефть охин компанийнхаа 20 хувийн хувьцааг Хятадын компанид 1,1 тэрбум доллароор худалдахаар боллоо.
Роснефтийн охин компани нь Оросын Дорнод Сибирт Верхнечонскийн газрын тосны бүсийг хөгжүүлж байгаа юм. Энэхүү бүс нь 1,2 тэрбум баррелийн нөөцтэй, Оросын Ази Номхон далайн бүс нутагт нийлүүлж байгаа газрын тосны экспортын гол эх үүсвэр гэгдэж байгаа. Энэ компанийн хувьцааг худалдах гэрээнд 2 талын төлөөлөгчид гарын үсэг зурсан байна.
Орос, Хятадын хоорон дахь худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилго бүхий бага хурлын дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэр Оросын ерөнхий сайд Дмитрий Медведев “Орос, Хятад 2 улс Алс Дорнодын бүс нутгийг хамтран хөгжүүлэх амлалтаа дахин баталлаа” гэж мэдээллээ. Оросын талаас энэ бүс нутгийг хөгжүүлэхийн тулд холбоотон орнуудтайгаа хамтран ажиллах сонирхолтой байгаа.
Тухайлбал, Алс Дорнодын бүс нутгийн эрчим хүчний салбарт Японы талтай хамтрах хүсэлтээ өмнө нь илэрхийлж байсан. Харин энэ удаад Хятадтай эдийн засгийн хамтын ажиллагаагаа аль болох өргөн хүрээнд тэлэх сонирхолтой байгаа нь Украины хямралаас үүдэн барууны орнуудын тавьсан хориг арга хэмжээнээс болж үүссэн эдийн засгийн хүнд хэцүү нөхцөл байдлыг зөөлрүүлэх гэсэн чармайлт гэж ажиглагчид харж байна.
| Орос, Хятад 2 улс Алс Дорнодын бүс нутгийг хамтран хөгжүүлнэ | ||
| Үзсэн: 1357 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.