Шууд Chart

Бүгд найрамдах намынхан АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын сонгуульд ялав

2016-11-09 13:57:25

АНУ-д Конгрессын сонгуулийн санал хураалт ид явагдаж дууслаа. Тус санал хураалтаар Бүгд найрамдах намынхан Конгрессын Төлөөлөгчдийн танхимын 224 суудлыг авч ялалт байгуулсан байна.

Жич: АНУ ын Үндсэн хуулийн 2-ийн нэгд  заасны дагуу  мужуудад  Конгрессын  дээд  доод  танхимд  илгээдэг сенатын  болон  төлөөлөгчдийн танхимын  гишүүдийнх нь  тоотой  тэнцэх  төлөөлөлтэй байхаар  тусгасан байдаг. Муж  бүрийн сонгогчдын төлөөллийн  тоог  хүн амын тооны  өөрчлөлттэй холбоотойгоор  10 жилд  нэг  удаа  өөрчилдөг  байна.  Одоо бол АНУ-ын  нийт 50 муж,  Холбооны  нэг  тойргийн  сонгогчдын төлөөллийн  тоог  эндээс харж болно.  сонгогчдын хамгийн олон  төлөөлөлтэй  нь  Калифорни юм. Тус мужаас Конгрессийн дээд  танхимд  2, төлөөлөгчдийн танхимд 53 гишүүн сонгогддог юм.  Харин  дараагийнх нь  Техас  муж болж байна.  Энэ мужаас Сенатын танхимд 2, төлөөлөгчдийн танхимд  36  гишүүн  сонгогддог.  Мөн Нью-Йорк муж. Конгресст  2, 27  гэсэн харьцаатайгаар  гишүүд сонгогддог. 


Бүгд найрамдах намынхан АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын сонгуульд ялав  
Үзсэн: 652 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй