Шууд Chart

Дональд Трамп “Нэг хятад” бодлогод эргэлзсэн байр суурьтай байна

2016-12-12 17:05:07

АНУ Хятадын “Нэг Хятад” бодлогыг цаашид үргэжлүүлэн хүлээн зөвшөөрөх эсэх талаар шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп эргэлзсэн байр суурьтай байна. Америк нь 1979 оноос хойш Хятадын Тайвань зэрэг бүс нутгуудад баримталж байгаа "Нэг Хятад, 2 систем" бодлогыг хүлээн зөвшөөрч, байр суурийг нь хүндэтгэж ирсэн.

Тодруулбал, Америк өнөөдрийг хүртэл Тайванийг Хятадын засаг захиргааны нэг хэсэг гэдэг байр сууринаас хандаж ирсэн юм. Харин Дональд Трамп үүнийг цаашид үргэлжлүүлэх эсэх талаар бодолцож үзэхээр шийдсэн байна. Учир нь, тэрээр "Бээжин Америктэй худалдаа болон бусад зарим нэг асуудлаар буулт хийж, харилцан зөвшилцөхгүй байхад бид яагаад тус улсын энэ бодлогыг үргэлжлүүлэн дэмжих шаардлагатай болохыг ойлгохгүй байна" гэсэн байр сууриа өмнө нь илэрхийлж байсан юм. Энэ асуудал ийнхүү хурцаар яригдах болсон нь энэ сарын эхээр Дональд Трамп Тайванийн ерөнхийлөгч Цай Ин Вентэй утсаар ярьснаас үүдэлтэй юм. Өмнөх хэдэн арван жилийн хугацаанд Америкийн аль ч ерөнхийлөгчтэй Тайванийн тэргүүнтэй Бээжингийн оролцоогүйгээр шууд утсаар ярьсан удаа байхгүй.

Гэтэл энэ удаад Трампын үйлдсэн шууд утсан яриаг Бээжин хурцаар шүүмжилсний хариуд тэрээр твиттер хуудсандаа Хятадын мөнгөний бодлого болон Өмнөд Хятадын тэнгист явуулж байгаа үйл ажиллагааг нь эрс шүүмжилсэн үгс бичсэн нь мөн л олон улсын хэвлэл мэдээллүүдийн анхаарлыг татсан. Трамп өчигдөр "Фокс Ньюс"-д өгсөн ярилцлагадаа Хятадыг өнгөрсөн хугацаанд Америктэй хамтран ажиллаагүй гэж шүүмжлэхийн зэрэгцээ тус улсын бодлогыг цаашид үргэлжлүүлэн дэмжих эсэх дээр эргэлзсэн байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.

Мөн тэрээр өчигдөр өгсөн ярилцлагадаа түүний сонгуулийн ялалтын цаана Оросын нөлөө бий гэх хардлагыг үгүйсгэсэн байна. Тодруулбал, Тагнуулын төв газар Оросын хакерууд Трампт ашигтай байдлаар сонгуулийн үр дүнд нөлөөлсөн байж болзошгүй гэх дүгнэлт бүхий тайланг танилцуулсныг Трамп эрс няцааж, үүний цаана Ардчилсан намын захиалга бий гэж тайлбарласан байна.


Дональд Трамп “Нэг хятад” бодлогод эргэлзсэн байр суурьтай байна  
Үзсэн: 2007 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [43.242.242.xxx] 2017-02-17 11:33
yu ch medhgvil helj bnda. YUin huja. Hytad gej yriach. trampiig demjj bg
Зочин [103.212.116.xxx] 2016-12-13 04:30
Hujaa nariin handiig daraad ug duu
Зочин [116.44.154.xxx] 2016-12-12 19:36
tranp ,,,,shdee

Бидэнтэй нэгдээрэй