Өчигдөр бага үдийн үед Өмнөд Солонгосын Сөүл хотын амьтны хүрээлэнд нэгэн золгүй явдал болжээ.
Сибирийн 3 настай бар амьтан сургагчийнхаа хүзүүг хазаж гэмтээжээ. Хүрээлэнгийн цэвэрлэгч амьтдын орон байрыг цэвэрлэх үедээ тухайн барын цоожны дэгээг дутуу хийснээс энэхүү хэрэг гарсан байна.
Энэ үед амьтан сургагч Ким амьтдын хоол тэжээлийг өгөх үед бар төмөр торон хаалгаа мөргөн гарч дайрсан аж. Хүзүүндээ гэмтэл авсан сургагч хэр удаан хугацаагаар ухаангүй байсан нь тодорхойгүй байгаа бөгөөд эмнэлэгт найдвар муутай хүнд байдалтай байсаар байна.
Хэрэг гарах үед хяналтын камерийг хэн нэгэн хянаж байгаагүй аж. Хэргийг Сөүлийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна.
| Гурван сартай бар амьтан сургагчаа гэмтээжээ | ||
| Үзсэн: 1157 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.