Байнга шуугианы бай болж шүүхийн хаалга татаж байдаг Италийн ерөнхий сайд асан Сильвио Берлускони өрсөлдөгчидтэйгээ гэрээ хийснийхээ хүчинд дахин улс төрийн тавцанд гарах боломжтой болоод байна. Түүнд өнгөрсөн онд татварын хэргээр ял оноосонтой холбоотойгоор парламент дахь суудлаасаа салахад хүрсэн билээ. Гэхдээ Берлускони сөрөг хүчин болох урагшаа Итали орон намынхаа тэргүүнийхээ хувиар өрсөлдөгч ардчилсан намын дарга Маттео Ренцитэй хэлэлцэж сонгуулийн системийг бэхжүүлэхэд чиглэгдсэн үндсэн хуулийн өөрчлөлтийн саналыг дэмжихээ амалсан байна. Ийнхүү тэрбээр үндсэн хуулинд өөрчлөлт оруулж улс төрийн жижиг намуудын дарамт шахалтыг устгахад хувь нэмрээ оруулж байж улс төрд эргэн орохоор төлөвлөж байна.
| Сильвио Берлускони улс төрийн тавцанд гарах боломжтой боллоо | ||
| Үзсэн: 630 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.