Шууд Chart

Бан Ги Мүн Иран улсад өгсөн урилгаа цуцлав

2014-01-22 08:42:40

Сирийн асуудлыг хэлэлцэх энхийн хэлэлцээнд Иран улсыг оролцохыг хүссэн урилгаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн цуцаллаа. Учир нь уг хэлэлцээний үндэс болсон Сирид шилжилтийн засгийн газар байгуулахыг дэмжихээс Иран улс татгалзжээ.

Сирийн Ерөнхийлөгч Башар Аль-Асадыг дэмжигч Иранд өмнөх өдөр нь өгсөн урилгаа Бан Ги Мүн Даваа гарагт цуцалсан байна.
Сирийн Засгийн газар, сөрөг хүчин болон 40 орчим улсын төлөөлөгчид өнөөдөр Швейцарийн Женев хотноо болох НҮБ-ын зохион байгуулж буй энхийн бага хуралд оролцоно.

Уг хэлэлцээнд оролцогчдын дунд АНУ, ОХУ-ын төлөөлөгчид байгаа юм. Шилжилтийн засгийн газар байгуулах саналыг дэмжихээс Тегеран татгалзсан учир урилгыг цуцалсан гэж НҮБ-ын тэргүүний албан ёсны төлөөлөгч мэдэгдлээ.
Гурван жил орчим үргэлжилж буй Сирийн иргэний дайныг зогсоож, тус улсын Засгийн газар болон сөрөг хүчний бүлгүүдийг анх удаа хэлэлцээний ширээнд суулгах замаар улсад нь энх тайвныг бий болгох нь олон улсын энэ энхийн бага хурлын зорилго билээ.

Бан Ги Мүн Иран улсад өгсөн урилгаа цуцлав  
Үзсэн: 604 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй