Шууд Chart

Ханхүү Уильям компани байгууллаа

2014-01-22 13:03:25

Британийн ханхүү Уильям, гэргий Кэйтрин нар өөрсдийн компанийг байгуулжээ.

Компани нь тэдний брэндийг болоод оюуны өмчийн эрхийг хамгаалах зорилготой аж. Компани байгуулснаар өөрсдийнх нь нэрээр нэрлэсэн, хууль бус бүтээгдэхүүний худалдаанаас сэргийлж чадна гэж  үзэж байна.

Гүнжийн компанийг Кэйт болоод хоёрдугаар Элизаветтагийн нэрийн эхний үсгийг оролцуулсан “CE Strathearn” гэж нэрлэжээ. Компанийн захирлаар Кэйтийн хувийн нарийн бичиг Дикон, Кларенсын ордны ажилтан Магги Виен нар ажиллах юм.
Харин хунтайжийн компанийг “APL Anglesey” гэдэг. Ханхүүгийн бүтэн нэрийг Артур Филипп Луис гэдэг бөгөөд Англеси гэдэг нь шинэхэн хос Уильям болон Кэйт нарын амьдарч байсан арлын нэр аж. Хунтайжийн компанийн үйл ажиллагааг түүний хувийн нарийн бичиг нь эрхлэх юм байна.

Ханхүү Уильям компани байгууллаа   
Үзсэн: 747 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй