Тайландын нийслэл Банкгог хотноо Ерөнхий сайд Йинглак Чинаватийн толгойлсон засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал тэмцэл ширүүсч, нөхцөл байдал хурцадсаны улмаас онц байдал зарлаад байна. Тус улсын нийслэлд Лхагва гарагаас онц байдлыг 60 хоногийн хугацаатай тогтоохоор болсон тухай Тайландын Онц байдлын тэргүүн Генерал Парадон Паттханатхубут мэдэгдэв. Ийнхүү тус улсын нийслэлд онц байдал тогтоосноор эрх баригчид хотын хөдөлгөөнд цагийн хязгаарлалт тавих, сэжиг бүхий иргэдийг шүүхийн тогтоолгүй баричвлан саатуулах болон хэвлэл мэдээлэлд бүрэн хяналт тавих эрхтэй болж байна.
Мөн өнгөрсөн оны 11 сард эхэлсэн тус жагсаал тэмцэл нь өнөөг хүртэл үргэлжилж байгаа бөгөөд тэмцэгчид болон цагдаа нарын хоорондын мөргөлдөөний улмаас 9 хүний амь эрсдэж, 450 орчим хүн шархдаж бэртээд байгаа тухай тус улсын засгийн газар мэдээлсэн байна.
Олон нийтийг хамарсан жагсаалт тэмцэлд хариу болгож Ерөнхий сайд Йинглак Чинават тус улсын парламентыг тарааж, бүх нийтийн сонгуулийг ирэх хоёрдугаар сарын 2-нд явуулах шийдвэр гаргаад байгаа ч тэмцэгчид ерөнхий сайдыг огцорч, улс орны эрхийг үндэсний аюулгүйн зөвлөлд хүлээлгэн өгөхөөс нааш шаардлагаасаа ухраагүй гэдгээ мэдэгдсээр байгаа юм.




































| Бангкокт онц байдал зарлалаа | ||
| Үзсэн: 4899 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.