Хятад болон Монголоос хэдэн сая ам.доллараар үнэлэгдэх динозаврын яс болон бусад чулуужсан ясыг хууль бусаар хил давуулсан гэдгээ АНУ-ын Миссисипи муж улсын Жексон, Огайо муж улсын Бивер-Крик хотын "By Nature Gallery" дэлгүүрийн эзэн, чулуужсан ясны худалдаачин хүлээн зөвшөөрчээ.
Хятад болон Монгол улсын аль алинд балар эртний чулуужсан ясыг хамгаалах өргөн цар хүрээг хамарсан "соёлын өв хөрөнгийн тухай хууль" байдаг.
АНУ-ын Вайоминг муж улсын Прокурорын газар холбооны нэлээд хэдэн агентлагтай хамтарч мөрдөн шалгасны эцэст түүнийг гэм буруутай болохыг тогтоожээ.
Сээр нуруутан амьтдын чулуужсан ясыг, тэдгээрийн дотор сэлмэн соёот ирвэсийн гавлын яс, далавчит гүрвэлийн чулуужсан яс, жижиг биетэй, далавчит үлэг гүрвэлийн (хэмжээгээрээ тахиа шиг) чулуужсан яс, Чарльз Дарвины нэрээр нэрлэсэн, далавчит үлэг гүрвэл буюу дарвиноптерусын чулуужсан ясыг хууль бусаар хил давуулсан гэдгээ 69 настай Жон Ричард Ролатер хүлээсэн аж.
Хууль бусаар хил давуулсан чулуужсан эдгээр яс нийтдээ 2,5 орчим сая ам.долларын үнэд хүрнэ.
Харин түүнд оногдуулах албан ёсны ял шийтгэх өдрийг хараахан товлоогүй байна.
| Чулуужсан ясны худалдаачин хэргээ хүлээжээ | ||
| Үзсэн: 1092 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.