Шууд Chart

Барын дайралтад иргэд өртсөөр байна

2014-01-23 12:52:37

Энэтхэгийн хойд нутгийн Уттар Прадеш мужид хоёр долоо хоногийн дотор долоон хүн барын саварт амь насаа алдсан тул тус мужийн хэдэн мянга оршин суугч гэрээсээ гарахаас айж сууна.

Өнгөрсөн сарын 29-нд 65 настай эр баранд бариулан амиа алдсан бол энэ сарын 14-нд нэг эмэгтэй мөн адилаар амиа алдсанаар хохирогчийн тоо долоо болжээ.

Мужийн захиргааны мэдээлснээр, гол төлөв Морадабад дүүргийн 130 км-ийн радиусын нутаг дэвсгэрт хүмүүс барын халдлагад өртсөн байна.  

Барыг Уттаракханд мужийн амьтны хүрээлэнгээс тус муж руу зугтан ирсэн гэж үзжээ. Барыг барих ажилд засгийн газраас гурван ангуучийг томилон гаргажээ.

Энэтхэг улсад бар хамгаалах 27 бүс бий. Энэ нь нийт 37 мянган ам км талбай буюу тус улсын газар нутгийн 1,1 хувьтай тэнцэх хэмжээний талбай юм.

Барын дайралтад иргэд өртсөөр байна  
Үзсэн: 848 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй