Шууд Chart

Киевийн гудамжнаа шинэ хориглолтууд боссоор...

2014-01-24 15:12:32

Украйны Киев хотод Оросыг "түшиж", Европын Холбоотой байгуулахаар төлөвлөсөн гэрээнээс татгалзсан эрх баригчдаа эсэргүүцсэн жагсагчид болоод хүчний байгууллагынхны хооронд дараалан хүчтэй мөргөлдөөн болсоор нилээд хугацааг үдэж байна. Парламентын ордныг чиглэсэн замыг хамгаалж буй цагдаа нар луу залуус бензинтэй шил шидсэн бол цагдаа нар зарим жагсагчдын эсрэг хүч хэрэглэн баривчлах зэргээр тэдгээрийн хоорондын мөргөлдөөн улам өргөжих шатандаа орлоо. Украйнд болж буй хэрэг явдалд Европын улс төрчдийн нөлөө байна хэмээн үзэж байгаагаа ОХУ-ын Гадаад хэргийн сайд мэдэгдэв. Киевт нөхцөл байдал хяналтаас гарч байгааг дэлхий дахин онцлож байгаа бол тус улсын ерөнхийлөгч Виктор Янукович улс орныхоо тогтвортой байдалд санаа зовж буйгаа илэрхийлсэн. Украйны парламент ч энэ хугацаанд зүгээр суусангүй. Өнгөрсөн долоо хоногт тус улсын парламент жагсаалын эсрэг хуулийг батлан, өнгөрсөн Лхагва гарагаас мөрдөж эхэллээ. Үүнтэй зэрэгцэн жагсагчид ч Киевийн гудамжуудад шинэ шинэ хаалт хамгаалалтуудыг босгож эхэлжээ. Ийнхүү Европыг донсолгосон Украйны үймээн  иргэний дайны ирмэгт тулж очоод байгаа юм.

Киевийн гудамжнаа шинэ хориглолтууд боссоор...  
Үзсэн: 1284 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй