Шууд Chart

"Морин аялал-Ан агнуур-Загасчлах” үзэсгэлэнд оролцоно

2014-02-20 10:38:35

 

Монгол, Герман улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн нэгдсэн арга хэмжээний хүрээнд ССАЖЯ, Аялал жуулчлалын үндэсний төв  ирэх сарын 21-23-ны хооронд ХБНГУ-ын Эрфурт хотын Мессе Эйрфурт Худалдааны төвд болох “Морин аялал-Ан агнуур-Загасчлах” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцохоор бэлдэж байна.
Дээрх газруудаас Монгол Улсыг сурталчлах төдийгүй тусгай сонирхлын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, аяллын төрөл хэлбэр онцлогийг үзүүлэх, үндэсний аялал жуулчлалын компаниудыг нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцуулна.
 
“MESSE ERFURT, Reiten – Jagen – Fischen’’ үзэсгэлэн нь Германд томоохон тооцогддог  үзэсгэлэн юм. Баруун, Зүүн Европийн өнцөг бүрээс 25.000 зочин төлөөлөгч, худалдан авагч хүрэлцэн ирдэг аж.
Нийт зочдын 40 хувь нь морин, 40 хувь нь ангийн, 25 хувь нь загасчлах аяллын бүтээгдэхүүн үзэж сонирхох, худалдан авах зорилготой байдаг гэнэ. 
 
АЖҮТ-өөс Германы зах зээлийн онцлог, хэрэглэгчийн эрэлтийг харгалзан манайд зохион байгуулагддаг аялал жуулчлалын төрөл хэлбэрүүд, эвент арга хэмжээг сурталчлахаас гадна үзэсгэлэнгийн талбайд Монгол морин циркийн үзүүлбэр шоу, урлагийн тоглолтуудыг үзүүлэхээр төлөвлөж байна. Үзэсгэлэнгийн үеэр оролцогч компаниуд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг Германы зах зээлд сурталчлан борлуулахаас гадна, морин аялал, загас, ангийн аяллын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч компаниудтай гэрээ хэлэлцээр хийж цаашлаад өөрсдийн бизнесээ өргөжүүлэх бүрэн боломжтой юм.
 

"Морин аялал-Ан агнуур-Загасчлах” үзэсгэлэнд оролцоно  
Үзсэн: 1292 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй