Украйны Ерөнхий сайд асан Юлиа Тимошенко өнгөрсөн Бямба гарагт шоронгоос суллагдав. Тэрээр Тусгаар тогтнолоын талбайд Украйны эсэргүүцлийн хөдөлгөөнийг дэмжигч олонд хандаж хэлсэн үгэндээ "...Баатрууд хэзээ ч үхдэггүй юм..." хэмээн саяхны цуст мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийг дурсаад тэдний аминд хүрсэн буруутнийг шударга шүүхийн өмнө авч ирэхийг уриалжээ. Мөн "...Цэвэр агаараар амьсгалах, олон ардыг эргэж харах сайхан байна. Өнөөдрөөс эхлэн манай ард түмний нар гарч эхлээсэй гэж би хүсч байна. Учир нь бидэнд сайн сайхан цагийг авчрахын төлөө бидний хамгийн шилдэг хүмүүс амь насаа өргөж, байгаа бүхнээсээ татгалзаж чадсан, одоо бид сайн цагийн үзэх ёстой. Бидэнд одоо ганц л зорилт тавигдаж байна. Энэ нь урссан цусны дусал бүр үнэ цэнэтэй байхын төлөө, цусны дусал бүхэн мартагдахгүй байхын төлөө бид зогсох болно..." хэмээн ард иргэдэд хандаж мэдэгдсэн юм.
| Юлиа Тимошенко суллагдлаа | ||
| Үзсэн: 1340 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.