БНХАУ-ын згээс ирэх дарамт шахалтыг үл харгалзан Далай Лам АНУ-д айлчилж, өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Ерөнхийлөгч Обаматай Цагаан Ордонд уулзав. Уулзалтын дараа Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд "...АНУ-ын зүгээс Түвд үндэстэний өвөрмөц соёл, хэл, зан заншлыг хадгалж үлдэх, Хятад дахь Түвд үндэстний эрхийг хамгаалах талаар байнга дэмжиж ажиллах..." тухай дурьдсан байна. Мөн Ерөнхийлөгч Обама Түвд улс нь Хятадын нэг хэсэг бөгөөд АНУ Төвдийн тусгаар тогтнолыг дэмжихгүй гэдгээ дахин мэдэгдсэн бол Далай лам "...Төвдийг Хятадаас салан тусгаарлах нь миний зорилго биш бөгөөд Түвдийн түр засгийн газар, Хятадын Засгийн газар хоорондын саатаад буй хэлэлцээр дахин сэргэнэ гэдэгт найдаж буйгаа ..." илэрхийлсэн байна.
| Барак Обама Далай ламыг хүлээн авч уулзав | ||
| Үзсэн: 1002 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.