Египетийн засгийн газар даваа гарагт огцрох хүсэлт гаргасан талаар тус улсын төрийн мэдлийн Nile TV мэдээллээ. Ингэснээр Египетийн үймээн самуун цаашдаа хэрхэх нь улам тодорхойгүй болж буйг шинжээчид онцлож байна. Беблавигийн тэргүүлдэг засгийн газар огцрох өргөдлөө Ерөнхийлөгч Адли Мансурт өгчээ. Гэхдээ өргөдлийг хүлээн автал засгийн газар үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж Беблави мэдэгдсэн байна.
Ажиглагчдын үзэж байгаагаар армийн командлагч, батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Абдел-Фатта Эл-Сиси Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй байна. Гэхдээ армийн удирдлагууд энэ таамаглалыг үгүйсгэж байгаа юм. Хэрэв тэрээр өрсөлдөхөөр болвол одоогийн албан тушаалаасаа огцрох шаардлагатай ажээ. Сиси сонгуульд ялбал тэрээр Египет улс тусгаар тогтносноос хойш тус улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон зургаа дахь цэрэг армийн өндөр албан тушаалтан болох юм байна. Дашрамд дурдахад, Египетийн ерөнхийлөгчийн сонгуулийг ирэх дөрөвдүгээр сард зохион байгуулж магадгүй гэж CNN мэдээллээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/

| Египетийн засгийн газар огцрох уу? | ||
| Үзсэн: 637 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.