Нигер улс Ливийн дарангуйлагч асан Муамар Каддафийн хүү Саади Каддафиг өнгөрсөн ням гарагт Ливийн талд албан ёсоор хүлээлгэн өгчээ. Ливийн армийн хурандаа асан тэрээр Ливийн хуучин дэглэмийг нуран унах үеэр Нигер улсад дүрвэн очсон юм. Муамар Каддафийн гэр бүлийн бусад гишүүд болох Ливийн дарангуйлагчийн залгамжлагч гэгдэж асан том хүү Сейф аль-Ислам нь хил давах гэж байгаад 2011 оны сүүлээр баригдаж өдгөө Зинтан дахь шоронд хоригдож байгаа бол дунд хүү Сейф аль-Араб нь өнгөрсөн онд сөрөг хүчнийхний гарт амь үрэгдэж, харин Каддафигийн эхнэр Сафия, охин Аиша, хоёр хүү Мухаммед, Ганнибал нар нь хүүхдүүдтэйгээ Оманд орогнож байгаа билээ.



| Саади Каддафиг Ливийн талд шилжүүлэн өгчээ | ||
| Үзсэн: 809 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.