Шууд Chart

“АСЕАН”-ийн дээд хэмжээний уулзалт хойшлогдлоо

2020-03-21 11:17:58

АНУ-д зохион байгуулагдах төлөвлөгөөтэй байсан "Их долоо"-гийн орнуудын дээд хэмжээний уулзалтыг цуцалсантай зэрэгцэн Зүүн Өмнөд Азийн орнуудын дээд хэмжээний уулзалт мөн л  хойшлогдоод байна. Вьетнам улсад ирэх сард болохоор товлогдоод байсан Зүүн Өмнөд Азийн Орнуудын холбооны удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг 6 дугаар сарын эцэс хүртэл хойшлуулах шийдвэрийг гаргажээ.

Зүүн Өмнөд Азийн 10 улсыг эгнээндээ нэгтгэсэн АСЕАН буюу Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны 36 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт дөрөвдүгээр сарын 6-9 ний өдрүүдэд  Ханой хотод зохион байгуулагдах товтой байсан юм. Гэвч энэхүү уулзалтыг 3 сар гаруйн хугацаагаар хойшлуулахуур шийдээд байгааг Вьетнамын гадаад хэргийн яамнаас пүрэв гарагт албан ёсоор мэдээлжээ. Вьетнамын Ерөнхий сайд уулзалтыг хойшлуулах талаарх байр сууриа АСЕАН-ын бусад удирдагчдад  аль хэдийн илэрхийлжээ. Ерөнхий сайд Нгуен Суан Фук дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажил дууссан хэдий ч цар тахалтай холбоотойгоор хойшлуулахаас өөр аргагүй байдалд ороод  байгааг учирлажээ.

Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад  Бруней, Камбож, Индонез, Лаос, Малайз, Мьянмар, Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнам гэсэн арван улсын удирдагчдаас гадна  Шинэ Зеландын төлөөлөгчид оролцох юм. Шинэ коронавирусний тархалттай холбоотойгоор гуравдугаар сарын 17-нд Вьетнамын засгийн газар гадаадаас ирж буй бүх иргэдийг албадлагын журмаар хөл хорионд оруулна гэдгээ мэдэгдсэнаас хойш удалгүй Зүүн Өмнөд Азийн орнуудын дээд хэмжээний уулзалтыг хойшлуулах шийдвэрийг танилцууллаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“АСЕАН”-ийн дээд хэмжээний уулзалт хойшлогдлоо   
Үзсэн: 1132 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй