Шууд Chart

Долларын ханшны өсөлт тогтворжоод байна

2020-03-21 12:26:27

Шинэ коронавирусний тархалттай холбоотойгоор санхүүгийн тогтворгүй байдал үүсээд байгаа энэ цаг үед хөрөнгө оруулагчид долларын худалдан авалтаа нэмэгдүүлээд байгаа юм. Үүнээс үүдэн долларын хомсдол бий болж, ханш нь чангарч эхлэсэн. Тэгвэл баасан гараг буюу өчигдрийн байдлаар долларын ханшны огцом өсөлт тогтворжиж  байна.  

Дэлхийн дахины хэмжээнд томоохон компаниуд, банк болон хөрөнгө оруулагчид хамгийн аюулгүй мөнгөн тэмдэгт гэгддэг долларын хадгаламж, нөөцөө нэмэгдүүлэхийг ихээхэн эрмэлзэж байна. Пүрэв гарагт ам.долларын индекс 1.5 хувиар огцом өсч, 102.70–д хүрсэн юм.  Долларын евротой харьцах ханш 2.2 хувиар өндөр байсан бол  Японы иений эсрэг 2.4 хувиар чангарсан юм. Ийнхүү долларын бусад мөнгөн тэмдэгтэй харьцах ханш чангарч эхэлсэн учраас Америкийн Холбооны нөөцийн сан буюу Америкийн төв банк  Австрали, Өмнөд Солонгос, Бразил, болон Мексик зэрэг  орнуудын төв банктай валют солилцоогоо өргөжүүлэх арга хэмжээг авчээ.

АНУ болон Өмнөд Солонгосын талууд л гэхэд  60 тэрбум ам.долларын валют солилцооны гэрээнд гарын үсэг зураад байна.  Өмнөд Солонгосын төв банк энэхүү  алхам  нь дотоодын  валютын зах зээлийг тогтвортой барихад нөлөө үзүүлнэ гэж харж байна. Харин энэ долоо хоногт бусад валютын эсрэг нийтдээ  3.5 хувиар чангарсан долларын ханш баасан гараг буюу өнөөдрөөс харьцангуй тогтвортой болж, мөнгөн тэмдэгтийн доллартой харьцах  ханш сэргэж байна.  Баасан гарагт Австралийн доллар 3 хувь, пунт стерлинг 1.5 хувь харин иений ханш 0.7 хувиар долларын эсрэг эргэн сэргэжээ. 2008 олон улсын санхүүгийн хямралаас хойших долларын ханшийн хамгийн огцом өсөлт энэ долоо ажиглагдаад байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Долларын ханшны өсөлт тогтворжоод байна   
Үзсэн: 1452 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй