Эдийн засгийн хүчин чадлаараа дэлхийд тэргүүлэгч "Их 20"-ийн орнуудын яаралтай видео хуралдаан өнөөдөр болж байна. Энэ хуралдаанаар хөндөгдөж байгаа гол асуудал нь дэлхийн 200 орчим оронд тархаад байгаа шинэ коронавирус эсрэг олон улсын хамтын ажиллагаа, тэмцлийг улам идэвхжүүлэх явдал юм. Саудын Арабын хаан хурлыг удирдан явуулж байгаа юм.
Дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 90 хувийг бүрдүүлдэг Их Хорь-ийн орнууд олон улсын хэмжээнд хямралыг бий болгоод байгаа "COVID-19"-ийн тархалтын эсрэг дорвитой арга хэмжээг авч чадахгүй байна гэсэн шүүмжлэл өртөөд байсан юм. Үүнээс ч үүдэн “Их 20”-ийн орнуудыг энэ жил даргалж байгаа Саудын Араб яаралтай видео хуралдааныг гуравдугаар сарын 26-нд явуулах саналыг өнгөрсөн долоо хоногт гарсан юм.
Хуралд АНУ, БНХАУ, ОХУ, Энэтхэг тэргүүтэй 19 улсын удирдагчаас гадна Европын холбоо, НҮБ, Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгчид мөн оролцож байна. Удирдагчид "COVID-19"-ийн нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагавар болон цаашид ямар боломж, гаргалаа байж болохыг ийнхүү хэлэлцэж байна. 470 мянга гаруй хүнд халдварлаад байгаа шинэ коронавирусний тархалттай тэмцэхэд олон улсын хэмжээнд илүү их хүчин чармайлт шаардагдаж байгаагаас гадна энэ вирусний эсрэг вакцин хэзээ гарах нь одоог хүртэл тодорхойгүй хэвээр байна.

| “Их 20”-ийн орнуудын яаралтай видео хуралдлаа | ||
| Үзсэн: 914 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.