"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Хөл хориотой байгаа энэ үед эцэг, эхчүүдийг хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарахыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна. Учир нь хүүхэд хичээл сургуульдаа явахгүй, дугуйланд явахгүй, бас гадуур гарахгүй байгаа нь эргээд хүүхдэд нөлөөлж, хөдөлгөөн нь хязгаарлагдахаас гадна хүүхэд хэтэрхий их гар утас, дэлгэцнээс хамааралтай болж, улмаар олон цаг тоглосны улмаас сэтгэцийн өөрчлөлттэй болох, мөн хэт таргалах эрсдэлтэй. Хэт таргалалт нь таны хүүхдийг чихрийн шижин, зүрх судасны өвчин, тулгуур эрхтний эмгэг гэх мэт суурь өвчтэй болгодог байна./2020.03.30/
| Хүүхдийн нас, биеийн онцлогт тохирсон дасгал хөдөлгөөнийг гэрт нь хийлгэж хэвшүүлэхийг зөвлөж байна | ||
| Үзсэн: 5559 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.