Шууд Chart

Түүхий нефтийн ханш өсөв

2020-08-11 11:56:13

Олон улсын зах зээл дээрх түүхийн нефтийн үнэ даваа гарагт өссөн үзүүлэлттэй байна. Азийн орнууд дахь газрын тосны эрэлт нэмэгдэх төлөвтэй байгаагаас гадна Ирак улс нийлүүлэлтээ бууруулахаар байгаа нь үнийн өсөлтөд нөлөөлжээ. Брент ангиллын түүхийн нефтийн ханш 34 цент буюу 0.8 хувиар өсч, нэг торх нь 44.74 ам.доллар болсон байна. Баруун Техас ангиллын түүхий нефтийн ханш 1.1 хувиар нэмэгдэж, нэг торх нь 41.69 ам.долларт хүрчээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Түүхий нефтийн ханш өсөв  
Үзсэн: 615 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй