Тайланд улс бол хаант засаглалтай орнуудын нэг. Тус улсад хааны нэр төрд халдахыг хатуу хориглож ирсэн юм. Гэвч Тайландын оюутнууд хаант засаглалд өөрчлөн шинэчлэлт явуулахыг уриалсан жагсаал хийж эхлээд байна. Оюутнууд Тайландын хааныг ч ил тодоор шүүмжилж эхлээд байгаа нь ердийн бус үзэгдэл болоод байна.

Тайланд улсад оюутны томоохон холбоо, эвслүүд ээлж дараалан жагсаал цуглаан зохион байгуулж байгааг олон улсын хэвлэлүүд онцолж байна. Даваа гарагт л гэхэд Бангкок хотын захын дүүрэгт байрлах Таммасат их сургуулийн оюутнууд жагсаж, Тайландын ерөнхий сайд Прают Чан-Очаг огцрохыг шаардсанаас гадна хаант засаглалд 10 өөрчлөлт оруулахыг шаардсан байна. “Ардчилал удаан оршин тогтног” уриан доор 3000-4000 оюутан жагслаа. Тайланд улсад хааны нэр хүндэд халдсан хүнийг 15 хүртэлх жилээр хорих хатуу хууль үйлчилдэг юм. Гэвч оюутнууд хаанд олгосон зарим эрх мэдлийг хумихыг шаардаж, хориотой, тун эмзэг сэдвийг зоригтойгоор хөндөж, шүүмжилж эхлээд байна.
Өдгөө 46 настай Маха Вачиралонгкорн 2016 онд Тайландын эзэн хааны суудалд суусан юм. Оюутнууд түүний хөрөнгө, эрх мэдэл их байгаагаас гадна ихэнхдээ Тайландад бус Германд амьдардаг гэсэн шүүмжлэлийг ч хэлж байна.

| Тайландын оюутнууд хаант засаглалын эсрэг жагсаж байна | ||
| Үзсэн: 677 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.