Таксины үйлчилгээ эрхлэгч Америкийн "Убер" компанийнхан "Ковид-19"-ийн цар тахалтай тэмцэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулахын тулд вакцинжуулалтад хамрагдахаар явж байгаа 10 сая хүн үнэ төлбөргүйгээр, эсвэл хөнгөлөлттэй үнээр үйлчлэхээ мэдэгдээд байна.
Сан Францискод төвтэй тус компанийнхан дархлаажуулалтын төвд очих боломжгүй гэдэг шалтгаанаар шинэ коронавирусний эсрэг вакцин хийлгэлгүй үлдэхээс сэргийлж ийм санаачилга гаргасан байна. "Убер"-ийнхэн энэ санаачилгаа хэрэгжүүлэхийн тулд АНУ-д л гэхэд Хотуудын үндэсний лиг, анагаахын Морехаус сургууль, Үйл ажиллагааны үндэсний сүлжээ зэрэг байгууллага, холбоодтой хамтран ажиллах юм байна.
Өнгөрсөн хавар "Убер" компанийэхан дэлхий даяар хөл хорионы ид үед ахмад настан, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, тусламж нэн шаардлагатай өрхүүдэд хоол хүнс түгээх, шаардлагатай газарт нь шуурхай хүргэхэд үнэ төлбөргүйгээр 10 сая орчим удаа үйлчилж байсан юм.
Энэ хооронд олон нийтийн сүлжээ эрхлэгч "Твиттер" компанийнхан шинэ коронавирусний эсрэг вакцины тухай худал, мөн баримт нотолгоогүй мэдээлэл тараасан хэрэглэгчдийг блоклоно гэдгээ урьдчилсан анхааруулж байна. Мөн Бразилийн дээд шүүх холбогдох хууль тогтоомжийн дагуу "Ковид-19"-ийн эсрэг вакциныг заавал хийх дархлаажуултад хамруулахаар шийдвэрлэсэн байна.
Харин вакцин хийлгэхгүйгээ өмнө нь хатуу илэрхийлж байсан Бразилийн Ерөнхийлөгч Жаир Болсонару бүх нийтийг вакцинжуулах аяныг дэмжихээ илэрхийлсэн байна.
| "Убер" компани вакцинжуулалтад хамрагдах 10 сая хүнд үнэ төлбөргүй үйлчилнэ | ||
| Үзсэн: 791 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.