Шууд Chart

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ 11-11 төвд ажиллана

2022-06-20 11:06:43

Өнөөдөр буюу 2022 оны зургаадугаар сарын 20-ны 14.00-17.00 цагийн хооронд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллаж, иргэдийн асуултад хариулж мэдээлэл өгнө.

Уулзалтад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ болон яамны бусад удирдлагууд, харъяа агентлагийн удирдлагууд оролцоно.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон тус яамны эрхлэх хүрээний агентлагуудын удирдлагуудаас асуух зүйлээ утсаар болон цахимаар, мөн биечлэн ирж уулзаж, сонирхсон асуултдаа хариулт авах боломжтой гэж БОАЖЯ-наас мэдээллээ. 


Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ 11-11 төвд ажиллана   
Үзсэн: 1218 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй