Шууд Chart

"Түмэн тэмээний баяр"-т Олон Улсын Тэмээний Холбооны төлөөлөгч Рубэн оролцож байна

2024-02-03 13:29:34

Өмнөговь аймгийн ЗДТГ-аас "Түмэн тэмээний баяр"-т Олон Улсын Тэмээний Холбооны төлөөлөгчийг урьжээ.

Испани улсаас тус холбооны төлөөлөгч Рубэн хүрэлцэн ирж баярт оролцож байна.

Тэрбээр анх удаа Монгол Улсад хүрэлцэн ирж, "Тэмээний баяр"-т оролцож байгаа бөгөөд Монголын соёл, тэмээний соёл гээд бүх зүйл сонин содон туршлага болж байгааг онцоллоо.

Түүнчлэн “Тэмээг мал, амьтан гэж харахаас илүү түүнтэй холбоотой соёл асар их учраас үүнийгээ хөгжүүлээд явбал Монголд асар их нөөц боломж байна. Баярын талаар би өөрийн инстаграмдаа стори, бичлэг оруулахад л маш олон хүн Монголд ирэх хүсэлтэйгээ илэрхийлж бичсэн шүү. Улаанбаатар хотыг жижигхэн хот тосгон гэж л төсөөлдөг хүмүүс байгаа. Гэвч бодит байдал дээр өөр. "Тэмээний баяр" үнэхээр гайхалтай байна” гэлээ.

Мөн "Түмэн тэмээний баяр"-ыг Австрали улсаас ирсэн Пэдди Макхьюгийн гэр бүл үзэж сонирхож байна. 

Тэд Австрали улсдаа тэмээний аж ахуйг 50 жилийн турш хөгжүүлж, эрхэлж байгаа бөгөөд улсдаа анх удаа тэмээний уралдааныг санаачлан зохион байгуулсан нь Олон улсын чанартай тэмцээн болж өргөжсөн байна.

Монголд тэмээн соёлыг мэдэж, судлахаас гадна тэмээний аж ахуйтай холбоотой ажлууд хийхээр төлөвлөн иржээ.

Тэдний хувьд Монголын "Тэмээний баяр" амьдралдаа үзэж байсан хамгийн гайхалтай баяр гэдгийг онцоллоо. 


"Түмэн тэмээний баяр"-т Олон Улсын Тэмээний Холбооны төлөөлөгч Рубэн оролцож байна  
Үзсэн: 1165 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй