Солонгосын алдарт дуучид болох MC SNIPER, BLOO, KIM HYUN JOONG /F4/ нар хамтарсан тоглолтоо Монгол Улсад Гэгээн Валентиний өдрийг тохиолдуулан хийх гэж байна.
2024 оны хоёрдугаар сарын 17-нд 18:00 цагаас "Буянт-Ухаа" цогцолборт ганцхан удаа болох "Your Valentine" кпоп оддын тоглолтод Thunder, Choijoo, A Sound, Vandebo, Gangbay, Rookie зэрэг Монголын хамтлаг, дуучид оролцох юм байна.
Энэхүү тоглолт нь Монгол, Солонгосын соёлын харилцааны хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жилийн Валентиний хамгийн том фестиваль гэдгээрээ онцлогтой гэж зохион байгуулагчдын зүгээс мэдээлж байна.
Цаашид жил бүр Солонгосын алдарт дуучид, хамтлаг Монгол Улсад тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа аж.
Солонгосын кпоп одод Монголд тоглолтоо хийнэ | ||
Үзсэн: 1780 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.