533 он: Ромын Пап ламаар сонгогдсон Меркуриус өөрийн сахилын нэрээ II Йоан болгож өөрчилж байжээ. Энэ нь католик шашны түүхэнд анхны тохиолдол болсон юм.
1492 он: Гранадын Эмирт улс Испанийн армид бууж өгөв. Ингэснээр Испани дахь сүүлийн муслимын ханлиг бууж өгсөн юм.
1777 он: Америкийн цэргүүд Нью-Жерси мужийн Трентоны тулаанд генерал Жорж Вашингтоны удирдлагад нэгдэж, Британийн армийн өөдөөс сөрөг довтолгоог эхлүүлэв.
1791 он: Хойд Америкийн Охайо мужид Биг Боттомын хядлага болов. Уугуул америкчуудыг хоморголон хядсан энэ үйлдэл Баруун Хойд Индианы дайны эхлэлийг тавьсан юм.
1860 он: Францын нийслэл Парис хотод байрлах Францын шинжлэх ухааны академи Вулкан гарагийг нээн илрүүлснээ албан ёсоор зарлав.
1920 он: АНУ-ын Хууль зүйн яам коммунистуудыг "агнах" хоёр дахь дайчилгааг эхлүүлэв. Энэ хүрээнд коммунист, анархист гэж цоллосон 6000 хүнийг шүүх ажиллагаагүйгээр баривчилжээ.
1959 он: ЗХУ дэлхийн түүхэнд анх удаа сарыг судлах зорилгоор Луна-1 хиймэл дагуулыг хөөргөв.
1967 он: АНУ-ын Калифорни мужийн амбан захирагчаар өмнө нь жүжигчин байсан Рональд Рейган сонгогдож, тангараг өргөв.
1971 он: Рейнжерс болон Селтик багуудын хооронд болсон хөлбөмбөгийн тоглолтын үеэр үзэгчид шахцалдаж 66 хөгжөөн дэмжигч амиа алджээ. Энэ нь Иброкс цэнгэлдэхэд тохиосон хоёр дахь томоохон осол болж түүхэнд үлджээ.
1974 он: ОПЕК буюу Газрын тос нийлүүлэгчдийн холбооны тогтоосон хязгаартай холбоогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон шатахуун хэмнэх зорилгоор америкийн хурдны дээд хязгаарыг цагт 55 миль буюу 88.5 км болгож бууруулах зарлигт гарын үсэг зуржээ.
1976 он: Хойд Тэнгисийн өмнөд эрэг дагуу үер буув. Энэ үер Ирландаас Югослав хүртэл урсаж, 82 хүний амь сүйдэн, 1.3 тэрбум ам.долларын эдийн засгийн хохирол учруулжээ.
1981 он: Британийн түүхэн дэх хамгийн харгис цуврал алуурчин гэгдэх Петр Сутклиффийг урт хугацааны мөрдөх ажиллагааны дүнд Өмнөд Йоркширийн Шифельд хотоос баривчиллаа.
2022 он: Казахстан улсад шингэрүүлсэн хийн үнэ огцом нэмэгдсэнийг эсэргүүцсэн олон нийт орон даяар эсэргүүцэн жагсжээ. Жагсаал эцэстээ эмх замбараагүй байдал болон хувирч 200 гаруй хүн амиа алдан, олон тооны хүн шархадсан юм.
2024 он: Японы Токио хотын Ханеда нисэх буудалд хоёр онгоц хоорондоо мөргөлдөж 5 хүн амиа алдан, 15 хүн шархаджээ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд... | ||
Үзсэн: 479 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.