Шууд Chart

Эбола вируст халдвараар 16 мянган хүн өвчилжээ

2014-12-03 07:19:15

Энэ оны арванэгдүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд дэлхийн есөн улсад эбола вируст халдвар бүртгэгдэж, нийт 16001 хүн өвчилсөн бөгөөд 5738 (36 хувь) хүн нас барсан байна.

Арваннэгдүгээр сарын 18-ны өдрөөс хойш өвчний тохиолдол 584, нас баралт 230 хүнээр тус тус нэмэгджээ. 

Өвчний дэгдэлт Гвинейд тогтворжиж, Либерит буурч харин Сьерра-Леон улсад өвчлөлийн тархалт эрчимтэй хэвээр байсаар байна. Сүүлийн долоо хоногт тус улс орнуудад 600 батлагдсан тохиолдол шинээр бүртгэгджээ. 

Нийт 592 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 340(57 хувь) хүн нас барсан бөгөөд өмнөх мэдээллээс хойш найман шинэ тохиолдол,  11 нас баралтаар нэмэгджээ.

 Эх сурвалж: ДЭМБ 

alt

  ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төв


Эбола вируст халдвараар 16 мянган хүн өвчилжээ  
Үзсэн: 655 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй