2014 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд дэлхийн есөн улсад эбола вируст халдвараар нийт 17211 хүн өвчилж, 6119 (35 хувь) хүн нас барсан. арваннэгдүгээр сарын 26-ны өдрөөс хойш өвчний тохиолдол 1210 шинэ тохиолдол, нас баралт 381 хүнээр тус тус нэмэгджээ.
Өвчний дэгдэлт Гвинейд тогтворжиж, Либерит буурч харин Сьерра-Леон улсад өвчлөлийн тархалт эрчимтэй хэвээр байсаар байна. Нийт 622 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 346 (56 хувь) хүн нас барсан бөгөөд өмнөх мэдээллээс хойш 30 шинэ тохиолдол, зургаан нас баралтаар нэмэгджээ.
Гвинейд тохиолдлын тоо бага зэрэг нэмэгдэж, арваннэгдүгээр сарын 30-ны өдрөөс хойш нийт 77 батлагдсан тохиолдол, Либерид буурч 43 батлагдсан тохиолдол, Сьерра-Леонд эрчимтэй нэмэгдэж, 537 батлагдсан тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төв
| Эбола вируст халдвараар нийт 17211 хүн өвчилжээ | ||
| Үзсэн: 737 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.