Гвиней улсад эбола вируст халдварын дэгдэлт тогтворжиж байна. 2014 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд дэлхийн 9 улсад эбола вируст халдвараар нийт 17211 хүн өвчилж, 6119 (35%) хүн нас барсан.
Арваннэгдүгээр сарын 26-ны өдрөөс хойш өвчний тохиолдол 1210 шинэ тохиолдол, нас баралт 381 хүнээр тус тус нэмэгджээ. Өвчний дэгдэлт Гвинейд тогтворжиж, Либерит буурч харин Сьерра-Леон улсад өвчлөлийн тархалт эрчимтэй хэвээр байсаар байна.
Нийт 622 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 346 (56%) хүн нас барсан бөгөөд өмнөх мэдээллээс хойш 30 шинэ тохиолдол, 6 нас баралтаар нэмэгджээ. Гвинейд тохиолдлын тоо бага зэрэг нэмэгдэж, арваннэгдүгээр сарын 30-ны өдрөөс хойш нийт 77 батлагдсан тохиолдол, Либерид буурч 43 батлагдсан тохиолдол, Сьерра-Леонд эрчимтэй нэмэгдэж, 537 батлагдсан тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
Шуурхай удирдлагын төв
| Эбола вируст халдварын дэгдэлт дэлхий дахинд | ||
| Үзсэн: 627 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.