Шууд Chart

Хээл хахуулийн хэргээр “Airbus” шалгагдаж байна

2014-12-20 09:24:18

“Airbus Group NV (AIR)”-ийн Герман дахь салбар Румын, Саудын Арабад явуулсан бизнесийн үйл ажиллагаандаа хээл хахуультай ашигласан, татвараас зайлсхийсэн зэрэг асуудлаар шалгагдаж байна. Германы Мюнхенийн прокурорын хэвлэлийн төлөөлөгч Томас Стейнкраус-Кох /Thomas Steinkraus-Koch/-ийн өгсөн мэдээллээр уг хэргийн мөрдөн байцаалт өнгөрсөн оноос эхэлсэн юм. 

“Sueddeutsche Zeitung” агентлагийн мэдээлж байгаагаар прокурорууд тус компанийг батлан хамгаалах салбартай хийсэн 3 тэрбум евро (3.7 тэрбум ам. доллар)-ийн өртөг бүхий борлуулалт дахь хэд хэдэн эргэлзээтэй төлбөрийн асуудлуудад ихээхэн анхаарал хандуулж байгаа аж. 

Дээрх мэдээллийг бататган “Airbus”-ийн хэвлэлийн төлөөлөгч Gregor von Kursell “Airbus-ийн оролцсон хилийн хяналтын системийн төслүүдтэй холбоотой асуудлаар дүрэм, журам зөрчсөн хэргээр Мюнхений прокуророос шалгаж байгаа нь үнэн” хэмээн мэдэгдсэн юм. Тэрээр нэмж хэлэхдээ тус компаниас хэргийн мөрдөн байцаалтад дэмжлэг үзүүлж ажиллаж байна хэмээн мэдэгдсэн байна. 

Прокурорын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлж байгаагаар энэ хэрэгт холбогдуулан сэжигтэн болон компанийн удирдах албан тушаалтнуудын гэрт нэгжлэг хийсэн байна. Уг нэгжлэгэд Германы Ottobrunn, Unterschleissheim, Manching, Ulm, Friedrichshafen дэх салбарууд хамрагдсан хэмжээн “Sueddeutsche Zeitung” мэдээлсэн юм. 

Тус компани 2008 онд Румын улсад хилийн хяналтын системийн үйл ажиллагаатай холбоотой 650 сая еврогийн өртөг бүхий гэрээ байгуулж байсан юм. Мөн 2009 онд дээрхтэй адил гэрээг Саудын Арабтай ч байгуулсан байдаг. Үүнээс гадна, тус компанийг 2012 онд Австри Улсад сөнөөгч онгоц худалдсан үйл ажиллагаатай холбоотойгоор дээрхтэй ижил төрлийн хэрэг үүсгэн шалгаж байсан билээ.


Хээл хахуулийн хэргээр “Airbus” шалгагдаж байна  
Үзсэн: 790 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй